logo
Нууцлалын бодлого

2025 оны 8 дүгээр сарын 11

НЭГ: Ерөнхий мэдээлэл

  1. 1.1 “МОН КАМИРУ ЭДҮ” ХХК (цаашид “бид”, “манай” гэх) ньwww.tumedu.comвеб хуудас, YouTube хуудсаар дамжуулан үйлчилгээ үзүүлдэг компани юм. Бидний хийгдэж буй контентууд ямар бодлого, зарчим, ёс зүйн хүрээнд хийгдэж буйг танилцуулж байна.

  2. 1.2 Хэрэглэгч “Tumedu.com”-д бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.

  3. 1.3 Хэрэв Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд “Нэвтрэх” хэсгийг идэвхжүүлэхгүй байх эрхтэй.

  4. 1.4 Энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.

ХОЁР: Бүртгэгдэх мэдээллийн төрөл, ангилал, ашиглах үндсэн бодлого

Бид үйлчилгээгээ үзүүлэхдээ таны тухай нууц мэдээллийг (жишээ нь, таны эрүүл мэнд, арьсны өнгө, бэлгийн чиг хандлага, улс төрийн үзэл бодол гэх мэт) боловсруулахгүй гэдгийг анхаарна уу. Мөн бид танд үйлчилгээгээ үзүүлэхээс бусад зорилгоор таны тестийн хариулт болон/эсвэл шалгалтын тайлангийн аль нэгийг ашиглахгүй, бусад мэдээлэлтэй хослуулахгүй. Таны хариулт, үр дүн маш нууцлагдмал.

2.1 Бидний санал болгож байгаа үйлчилгээг та авахын тулд хувь хүний зарим мэдээлэлийг бид авч байгаа.

өгөгдөлШААРДЛАГЫН ТАЙЛБАР
Цахим шуудангийн (и-мэйл) хаягТестийн үр дүнг илгээх шаардлагатай.
Гар утасны дугаарТаны нэвтрэх хэсгийн аюулгүй байдлыг хангах зорилготой.
Овог нэрЗаавал биш
Төрсөн огноо12 буюу түүнээс дээш настай гэдгийг баталгаажуулах тохиолдолд заавал.
ХүйсЗаавал биш
Тестийн мэдээлэлТаны сэтгэл зүйн байдлыг тодорхойлох зорилготой.

2.2 Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.

2.3 Таны Google болон Facebook бүртгэлээрээ хуваалцан Tumedu.mn үйлчилгээнд хэрэглэгчийн бүртгэл үүсгэх болон нэвтрэх боломжтой. Энэ тохиолдолд Jotform, Google болон Facebook-ийн нууцлаллын Data policy нөхцөлийн хүрээнд бидэнтэй хуваалцаж буй мэдээлэл юм

2.4 Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.

ГУРАВ: Мэдээлэл хариуцагчийн холбоо барих мэдээлэл

3.1 Мэдээлэл хариуцагч Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “МОН КАМИРУ ЭДҮ” ХХК байна

3.2 Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар support@tumedu.mn цахим шуудангаар, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.

ДӨРӨВ: Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулах, ашиглах нөхцөл, хугацаа

Таны хувийн өгөгдөл бүхий мэдээллүүд нь таны оршин суугаа хаяг, байрлах компьютерт дамжуулагдах болон хадгалагдаж болно. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгч, Харилцагчийн мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй

4.1 Хэрэглэгчийн мэдээллийг нэвтрэх хэсэг үүсгэх хэсэгт ашиглах.

4.2 Зарим тусгай үйлчилгээний мэдээллийг тухайн хүнд л зориулагдсан тест, оношилгооний үр дүн боловсруулахад ашиглах.

4.3 Төлбөр тооцооны зарим мэдээлэл тухайн Qpay, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкийн нууцлалын Data policy нөхцөлийн хүрээнд ашиглагдаж буйг анхаарна уу.

4.4 Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хорилыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгч, харилцагчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.

4.5 Мэдээлэл харилцагч нь бусад байгууллага, хувь хүний шаардлагаар Хэрэглэгч, Харилцагчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.

ТАВ: Хэрэглэгч, харилцагчийн хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт

5.2 Хэрэглэгч, Харилцагч нь хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон цахим зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг support@tumedu.mn хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.

5.3 Хэрэглэгч, Харилцагч цахим зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд Хэрэглэгч, Харилцагчийн “Tumedu”-д бүртгэлтэй хаягийг хааж, дахин Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.

5.4 Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд support@tumedu.mn цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 5 хоногийн дотор www.tumedu.mn системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.

5.5 Хэрэглэгч, Харилцагчийн хаягийг хаасан тохиолдолд Хэрэглэгч, Харилцагчийн мэдээллийг “Tumedu.com”-д дүрслэхгүй. “Tumedu.com”-д хувийн мэдээллийг энэхүү бодлогод заасан хугацаагаар хадгална.

5.6 Хэрэглэгч, Харилцагчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.

5.7 Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл маяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгын дагуу авах үүрэгтэй.

ЗУРГАА: Хүүхдэд хамаарах, хамгаалах бодлого

6.1 Бид 12 нас хүрээгүй этгээдийн хувийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй.

6.2 Хэрэв таны хүүхэд болон асран хамгаалалтад байдаг 12 нас хүрээгүй хүүхэд бидэнд хувийн мэдээллээ өгсөн тухай олж мэдсэн бол бидэнд мэдэгдэнэ үү.

6.3 Бид Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийг мөрдлөг болгон ажиллах болно.

6.4 Хүүхдэд зүй бус суртал ухуулаг хийх, оновчгүй үг хэллэг ашиглах, муу үлгэр дуриалал үзүүлэх контентийг бид үйлчилгээндээ хамруулахгүй болно.

ДОЛОО: Сэтгэл зүйн тест, оношилгоо

7.1 Бид мэргэжлийн, тодорхой стандартай, шалгуур үзүүлэлт сайтай тест, сорилыг боловсруулж ашиглана.

7.2 Мэргэжлийн сэтгэл судлаачдын баг тухайн тестыг боловсруулж оруулсан болно.

7.3 Сэтгэл зүйн энгийн сорил нь сэтгэцийн эмчын үзлэг, сэтгэцийн байдлыг бүрэн тодорхойлохгүй

7.4 Сэтгэл зүйн тест нь хувь хүний нөөц, сэтгэл хөдлөл, зан төлөвийг танин мэдүүлэх зорилготой.

НАЙМ: Нууцлалын бодлогот өөрчлөлт оруулах нь

8.1 “МОН КАМИРУ ЭДҮ” ХХК нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй ба Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тухай бүрд “tumedu.com”-д нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч, Харилцагч нь уншиж танилцах үүрэг хүлээнэ.

8.2 Нууцлалын бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд тухайн өөрчлөлтийг Хэрэглэгч, Харилцагчдад мэдэгдсэн цагаас эхлэн “tumedu.com” платформд хэрэгжиж эхлэнэ.

ЁС: Бидэнтэй холбогдох

9.1 Хэрэв Танд энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу. Цахим шуудангийн хаяг: support@tumedu.mn